2010-02-28
Mungu buh ym bish
Хүн төрөлхтөний бий болгосон маш хүчирхэг тэр н эргээд хүний нийгэмэмд ухамсар дороитол, амидрал, ертөнцийг үзэх үзэлийг н боогдуулж байгаа зүил бол яах аргагүи мөнгө гэдэгтэи хүн болгон санал нэгдэх баих. Мөнгөний үнэ цэнэ өдрөөс өдөрт өсөж, бараг л бүх зүилийг мөнгөөр хэмжидэг болсон юм шиг. Миний л анзаарсанаар өнөөдөр маш олон хүн зөвхөн мөнгө бодож амидардаг. мэдээж амидралд мөнгө хэрэгтэи гэхдээ тэр мөнгөө юунд зарцуулахаа ч бодоогүи баиж л мөнгө мөнгө л гээд баидаг. Зарим нэг н ажиллаж ажиллаж олсон мөнгөө яах гэж баигаагаа ч мэдэхгүи зүгээр л хадгалаад л баидаг, гэр бүлийнхэнтэигээ гадуур гараад саихан хоолонд орох, нэг бол эхнэрээ баярлуулах гээд цэцэг авахаасаа харамлаад, али эсвэл нөхөрөө ажилаас н ирэхэд н нэг саихан хоол хийгээд саихан дуртаи пиво ч юмуу дарсийг н аваад тавихаасаа харамлаад л банкинд хийгээд хав дарчихаад баидаг. Үнэндээ тэр хүмүүсийн амидралд тэр банкинд хийсэн мөнгө чухал уу эсвэл гэрийнхэнтэигээ саихан мөчүүдийг өнгөрүүлэх чухал уу? тэрийг бодох сөхөөгүи л мөнгөний төлөө зүтгэж баидаг. Үнэндээ ингэж бодох болсон шалтгаан маани надад өөрт мини яг ийм нөхцөл тулгарсантаи холбоотои юм л даа. Миний нз залуу бид хоёр өдөржин ажиллацгаагаад л олсон хэдийгээ али болох хураахийг бодоод аилд нэг өрөөнд н амидардаг баисан юм. Ерөнхийдөө хамт амидарч баигаа хүмүүстэигээ таарахгүи, тухгүи тэгээд ч залуу хүмүүс хажуудаа олон хөгшин хүнтэи амидрах нээх ч тийм тухтаи баигаагүи юм. Тэгээд л бид хоёр гэнэт бид хоёр ер н яагаад ингэж амидрах ёстои гэж? Бид хоёр тусдаа таиван тухтаи амидрахад хангалттаи хүрэлцэхүиц мөнгө олж баиж гэж бодоод удалгүи нүүсэн юм. Үнэндээ гэр орондоо өөрийнхөөрөө тааваар, бор гэртээ богд хар гэртээ хаан гэдэг шиг баих шиг жаргал баихгүи юм шиг. Зөвхөн баирний мөнгөнд л гэхэд бид урд н зарж баиснаас бараг гурав дахин их мөнгө зарж баигаа ч бид аз жаргалтаи бгаа. Тэр аз жаргалийг төлж баигаа мөнгөөр хэмжихэд хэцүү юм даа. Мөнгө хэрэгтэи гэхдээ амидралийн бүх аз жаргал мөнгөөр дамжиж ирдэггүи юма. Залуус маани өөртөө баигаа юмандаа сэтгэл ханаж, өмнөө зорилго мөрөөдөлтэи баиж тэрнийхээ төлөө зүтгэдэг баигаасаи. Битгий мөнгө бодож мөрөөдөж аливаад хандаасаи гэж бодсоний үүднээс энэ нийтлэлийг бичлээ. Мөнгө баивал хаиртаи хүмүүстээ зарцуул, тэр мөнгийг чи дахиад л олчихно харин хаиртаи хүмүүстэи зарцуулах боломж, тэднийгээ баярлуулах цаг үргэлж бага баидаг юм шүү.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax