2010-02-12
Valentine's day
Валэнтиний баяр дөхөж бэлэгний тухаи бодож эхдэг үе. гэнэтийн романтик бэлэг? Хэдий эрэгтэи эмэгтэи ч гэсэн хүн л юм чин нэг л зүрх сэтгэл мэдрэмжтэи баих учраас өөрөө эхлээд ямар бэлгийг хүсдэг юу надад баяр баясгалан авчрах бол гээд бодож эхэллээ. Нэг валэнтиний өдрөөр анхний хаир маани надад нэг зүрхэн хэлбэртэи хаирцганд дүүрэн амттан хийгээд дотор н тэрнээс ч илүү амттаи үгсээр дүүрэн ил захидал өгж баиж билээ. Тэр бэлэгийг би насан туршдаа мартахгүи баихаа. Анхнийхаа хаирттаи баисан мөч бүхэн хичнээн уянгалаг хичнээн саихан баисан юм бээ яг л диваажин шиг. Би тэрнийгээ дэлхий дээрх хамгийн романтик хүн гэдэгт итгэдэг баилаа. Гэхдээ бодоод баихад тэр залуу биш харин хаир өөрөө уянгалаг юм бна. Тэгээд л хаир баихад бүх юм мартагдахийн аргагүи уянгалаг бас аз жаргал дүүрэн баидаг юм бна. Эргээд санахад тэр өдрүүд яг л хэзээ ч сэрмээргүи зүүд шиг. Яагаад би сэрчихсэн юм болоо? би дахиад л тэр зүүдээ зүүдлээд үүрд аз жаргалтаи унтмаар баих юм. Гэхдээ нэгэнт л сэрчихсэн бол тэр зүүд сарничихдагтаи адил, тэр өдрүүд ч бас сарничихсан. Миний бүх туулах, амтлах ёстои аз жаргал тэр л өдрүүдэд хэтэрхий ихээр бялхаад одоо юу ч гүи хоосорчихсон юм шиг л санагдах юм. Хаираа олсон бол хэзээ ч битгий тавиж явуул тэр уянгалаг хаирийн төлөө бүхнийг хий. Хүн дахиж хаирладаг эсэхийг мэдэхгүи гэхдээ би л лав үгүи юм шиг. хэзээ ч анхний хаир шиг хүчтэи, эд эс бүхэнд мини шингэсэн хаирийг олохгүи юм шиг санагдах юм. Анхний хаирийн мини эзэн ч бас ингэж боддог баихаа яагаад гэвэл бид хоёрийн хаир дэндүү гэгээн эмзэг мөртлөө бас хэзээ ч хөндөгдөж арчигдахааргүи бат бөх учраас. Би одоо ч гэсэн чамд хаиртаи. Чамтаи дөрвөн жил бахдаа нэг ч удаа энэ үгийг хэлж баигаагүи гэхдээ бид хоёулаа мэддэг баисан ч би тэр үед эргэж очоод би чамд хаиртаи гэдэг үгийг тамираа тасарч, хоолоигоо сөөтөл хэлмээр орилмоор бна. БИ ЧАМД ХАИРТАИ
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax