2009-02-03
Атаархал
Удаан холбоо тасарсан найзаас маань hi5 comment ирсэн байхаар нь өөрийнх нь profile руу ороод үзтэл хэдэн шинэ зураг тавьчихжээ. Ороод үзтэл европоор аяласан зурагнууд байнаа. Гэнэт л дотороос бүүр нэг юм хатгаад л явчих шиг, намайг энд сургалтын төлбөр, байрны төлбөрөөсөө илүү гарч чадахгүй дээр нь гэрлүүгээ ганц нэг ногоон илүүчлэх гэж үйлээ үзэж байхад хар багаасаа шахуу л очиж үзэхийг мөрөөддөг байсан газар маань очоод гэр бүлээрээ аяласан зурагаа тавьчихсан байхыг хараад цаанаасаа л нэг юм дотор зураад оволзоод эхэлсэн. Хүний атаархал гэж ийм л аймар юм байдаг юм байна даа. Найз маань үнэндээ бол баян айлын хүүхэд л дээ ээж аав нь их ч хөдөлмөрлөж байж тэр хөрөнгийг хураасан. Харин надад тийм хувь дутсан байхаа гэхдээ дутаасан гэж тэгтлээ их харамсаж байгаагүй харин ч илүү ихээр өөрийгөө даачлахад минь тус дэм болсон гэж өөрийгөө аргадаж тайвшрах дуртай. Гэхдээ л миний ээж аав яагаад тэд нар шиг хөдөлмөрлөж, хэдэн мянган доллар төлөөд гадаадад сургаад, улс үзүүлээд явуулдаггүй юмаа гэхэд хүүхэд наснаасаа эргээд дурсахаар сайхад өдрүүд цөөхөнийг ч гэсэн надад өгч болоогүй юм болоо? Яагаад өөрийхөө бүх л юмыг өөрөө зохицуулаад явц байгаа охин хүүхдээ хайрлаад сэтгэл амар байлгаж болдоггүй юм болоо? Зарим үед үнэхээр шантрах үе байх юмаа. Тэр шавар, шалбааг шиг новшийн амьдралаас, архи тамхи нэвт үнэртсэн тэр оромжноос өөрийнхөө хүслээр жижигхэн жигүүр өөртөө хийж дээшээ өөрийгөө татаж авч яваа ч гэсэн гэрийнхнийгээ тэндээс татаж гаргаж чадахгүйнээ миний далавч хэтэрхий жижигдээд байх юм. Хийхийг, бүтээхийг, бий болгохыг бас устгаж үгүй болгохыгь таслан зогсоохыг хүссэн олон зүйл байгаа ч хэтэрхий их юм. Бас хэн ч тэрийг маань дэмжиж туслахгүй юм. Энэ бүхэнд шантрах юмаа. Хүн хичээвэл болдог, бүтдэг, дээшилдэг гэдгийг мэднээ гэхдээ анх мацаж эхэлсэн газар маань дэндүү доор байжээ. Мацаад мацаад би 22 насандаа халаасандаа нэг ч төгрөггүй, америкийн нэг жижигхээн хувийн их сургуульд олсон бүх мөнгөө өгөөд, өнөөдөр маргаашаа аргалаад байж байдаг. Энэнээс илүү ихийг би хийж чадах байсан болвуу? Ухаан санаа маань эрүүл байгаа цагт, маргааш гэж өдөр байгаа цагт өдөр өдрөөр дээшээ цуцалтгүй мацсаар л байх болноо.... Хэр дээшээ явж чадахаа үзье. Бас хэдхэн жилийн дараа би ч бас европод очсон зурагаа хэрэв блогоо хөтлөсөөр байх юм бол тавьнаа.
Сэтгэгдэл:


би энэ бичлэгийг жилийн дараа уншжаагаа ч гсн...
ХИЧЭЭГЭЭРЭЙ ТА ЧАДНӨӨӨ....
ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР СХАН АМЬДРАЛЫГ БИЙ БОЛГООД ИРЭЭДҮЙД ТӨРӨХ ҮР ХҮҮХДЭЭ СХАН АМЬДРУУЛЖ...БАГА НАСЫГ НЬ ДУРСАМЖ ДҮҮРЭН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ...... ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 18:45, 2010-08-19 | Холбоос | |


22gedeg chin saihan nas shuu. blogoo bicheel baigaarai za yu. ene blogmn-d minii ueiin baingiin bichigch barag baidguim. sad winking
Бичсэн: donika цаг: 15:01, 2009-02-05 | Холбоос | |


nas zaluu bainaa. yuund demii zuil bodsiin. ooriihoo amidraliig avaad yavj bainaa gedeg chin sain baina. ternees bish chi etseg ehiihee omnoos buruug haih hereggui. ter hi5-g mart chih shikk. nadaa lav taalagdadguim.
Бичсэн: donika цаг: 15:00, 2009-02-05 | Холбоос | |


chinii urtaas urt temtseld amjilt husiye. Gehdee oort chin amidral ogson ger buliinhee talaar ingej yarih hereggui ee moroodogch min. amjilt husiii big grin
Бичсэн: arius цаг: 09:21, 2009-02-04 | Холбоос | |


мэдээж тэгэлгүй яахав ээ!!! чи чадна. Хүрнэ л гэвэл хүрдэг чадна л гэвэл чадна шүү дээ.
Хай5 /кк/ тэрийг үзэхээр хааяа тэгдэг юм. Ер нь бол найзууд болох гэхээсээ илүүтэй баярхал мэдрэгдээд байдаг юм. За тэр яахав
шантрах үе гаралгүй яахав бид үргэлж л тэгж байдаг гол нь мацсаар байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ сайхан ярилцаад гэр бүлээрээ асуудлаа шийдвэрлэвэл арай дээр шүү дээ. Ганцаараа бодсоноос
happy happy happy happy ... толгой илүү сайн бодох биз. Миний хувьд өөрөө өөрийгөө болгоод бас хувьдаа амжилт бүтээлийн төлөө тэмцэж байгаа чинь л бахархмаар санагдаж байна. happy big hug
амжилт winking
Бичсэн: piglet цаг: 18:39, 2009-02-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax